2010/07/25

AegiSub-аар гоё загвартай(дүрслэлтэй) караокэ бэлдэх


Сайн байцгаана уу.
За амарханаар гоё загвартай караокэ хийж үзүүлье ээ.
1. Энэ хичээл хэрэглэх програмууд. http://www.aegisub.org/
                                                            
 
2. за энэ програмыг суулгачихсан бол. програмаа нээнэ.

Ингэж харагданаа гэж..
3. Видео файлаа нээнэ.
Video -> Open Video гээд оруулна.
4. Одооны энийг тоглуулж үзэхэд дуу нь орж ирээгүй байгаа.
Дуугаа оруулъя. Audio -> Open Audio from Video
Гээд оруулчихаж байгаамдаа.


 
Ингэж харагданаа гэж..
5.  За дарааны дууныхаа үгийг гүүгл ахаас асуучихаарай. Тэрийгээ Copy - дож аваад програмынхаа Edit -> Paste lines командыг хийнэ.

Ингэж харагданаа гэж..
6. Зиа эндээс мөр болгоны цагийг тааруулна.




Эхний 2 товч бол Өмнөх мөр(Left/Z), болон дараах мөр(Right/X) рүү шилжих товч
3 дахь товч нь идэвхжүүлсэн хэсгийг тоглуулах
4 дэх товч нь идэвхтэй байгаа мөрийг тоглуулах
5 товч зогсоох
6 идэвхтэй хэсэгээс өмнөх 500 милсек тоглуулах
7 идэвхтэй хэсэгийн дараах 500 милсек тоглуулах
8 идэвхтэй хэсгийн эхний 500 милсек тоглуулах
9 идэвхтэй хэсгийн сүүлийн 500 милсек тоглуулах
10 идэвхтэй хэсгээс эхлэн төгсгөл хүртэл тоглуулах
11 идэвхтэй хэсгийн урд тодорхой сек нэмэх
12 идэвхтэй хэсгийн ард тодорхой сек нэмэх
13 идэвхжүүлсэн хэсгийг мөрийн цаг болгох. Өөрчлөлтийг хадгалах ч гэх юмуу
Дараад үзэхээр ойлгох байх. (F8/G)
14 идэвжүүлсэн хэсэг рүү үсрэх
Зиа энэ хэдийг ашиглаад л хийчихнэ дээ.
7. Зиа цагаа тааруулцан юм чинь одоо караокэны хэсгээ хийе
8. товчин дээр дар.
Мэдээж доор байгаа Split, Join эдэрийг өөрсдөө ойно биздээ. кк

Ингэж харагдана. Дууны цагны хэсэгт энэ мөрийн идэвхжүүлсэн хэсэг т тасархай шар зураастай болсон байгаа үүгээр үг(үе)-ийн тоглох хэсгийг тохируулна. Тодорхой үйлдэл зөв хийсэн бол 13р товчийг дарж байгаарай

9. Эдгээр үйлдлийг хийсний дараа харагдах байх. 

Видеоны доод талын улаан хашилттай play товчийг дар үзээрэй.
10. за одоо загвар дүрслэл стилий оруулая. Энд уул нь энэ хэсэг жаахан кодчлол шаардах боловч бэлэн загвар ашиглаад оруулая. Одоо бас л гүүгл ахаас асууна даа. Aegisub karaoke template гэх ч юм уу хайгаад *.ass өргөтгөлтэй файл татаж авна. Тэрийгээ нээгээд цагтай мөртэй хэсгийн Effect багананда karaoke гэсэн бичгээс бусад хэсгийг идэвхжүүлж аваад Copy-доно тэгээд өөрийн хийж буй ажил руу шилжиж ороод Paste хийнэ.
11. дараа нь буцаж нөгөө Template руугаа ороод Subtitles -> Styles manager ороод Current script хэсгийн бүх мөрийг идэвхжүүлээд Copy to Storage товчийг дарна.
12. дараа нь өөрийн ажил руу буцаж ороод Subtitles -> Styles manager ны Storage хэсэгт байх түрүүн шилжүүлсэн мөрүүдийг идэвхжүүлж байгаад Copy to Current Script товчийг дарна
13. өөрийн мөрүүдийг template-д байсан Style-аар өөрчилнө. 
14. Мөрийн effects гэсэн хэсэгт karaoke гэж бичнэ. Дараа нь Automation -> Apply Karaoke template дарна. 
15. файлаа хадгал. таны өгсөн нэр.ass файл үүснэ.

No comments:

Post a Comment